card

Барилгын автоматжуулалтын шийдэл

Манай оронд барилгын салбар эрчимтэй хөгжихийн хэрээр дэлхий нийтийн жишиг болсон барилгын дэвшилтэт технологийг өргөнөөр нэвтрүүлж байна. Үүний тод жишээ нь ухаалаг барилгын систем буюу барилгын менежментийн систем юм. Барилгын цахилгаан, ус, дулаан хангамж, салхивч, хөргөлт, агааржуулалт зэрэг барилгын дэд бүтцийн системүүд нь хоорондоо хамааралгүй, механик ажиллагаатай байсан бол одоо нэгдсэн удирдлага бүхий автомат системд шилжиж байна.  Үүний үндсэн гол зорилго нь энергийн хэмнэлттэй зөв зарцуулалтаар тав тухтай байдлыг хангах явдал юм.

Барилгын автоматжуулалтын шийдлүүд:  

Халаалт, салхивч, хөргөлтийн систем (HVAC)-ийн удирдлага, хяналт

Гэрэлтүүлэг, гэрлийн удирдлага

Цахилгаан хангамжийн хамгаалалт, хяналт, удирдлага

Гал, хулгайн дохиоллын төрөл бүрийн системүүд

Үл тасалдах цахилгаан хангамж буюу UPS

Хурлын өрөөний систем

Нэвтрэх хяналтын систем

Автомашин зогсоолын систем

Камерын хяналтын систем

Давуу тал: Түрээслэгч болон оршин суугч

 

Эрчим хүчний хэрэглээг үр дүнтэй хянах, төлөвлөх

 

Орчноо хялбар удирдаж тохируулах

Өрөө тус бүрийг бие даан тохируулах

Ажиллах орчин нь хүний эрүүл мэнд, бүтээлч чанар болоод бүтээмжид шууд нөлөөлж байдаг тул тохилог тав тухтай байдлыг бий болгох

Барилгын тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагаа, ашиглалтын хугацааг сайжруулах

Халаалт, хөргөлттэй холбоотой асуудлыг үр дүнтэй шийдвэрлэх

Засвар үйлчилгээтэй холбоотой зардал, цаг хугацааг хэмнэх

Давуу тал: Барилга эзэмшигч

Барилгын үнэ цэнэ өсөх тул түрээсийн үнэ өндөр болж илүү ашиг олох боломжтой болно

Хэрэглээгээ уян хатан тохируулах боломж бий болж, зардал хэмнэнэ

Түрээслэгчийн зардал болоод тооцоог тусад нь гаргах боломжтой

Барилгын системүүдийг алсаас болон төвлөрсөн байдлаар хянах, удирдах боломжтой

Давуу тал: Орон сууцны контор, үйлчилгээний компани

Эвдрэл гэмтлийн мэдээллийг хялбар олж авна

Тогтмол засвар үйлчилгээ, хяналт шалгалтын хуваарийг компьютерын системээр хийнэ.

Үйлчилгээний ажилтан илүү үр дүнтэй ажиллана

Гэмтлийг эрт илрүүлж засварлах боломж бүрдэнэ

 

Contact Seller