card

Галын дохиололын систем

Болзошгүй гал түймрийн аюулыг түргэн шуурхай мэдээлж, хүний амь нас, эд хөрөнгийг хамгаалах зориулалт бүхий дохиоллын систем нь барилга байгууламжийн хэмжээ, зориулалтаас хамааран утсан холбоогоор ажилладаг галын мэдээлэгч болон зайгаар ажилладаг мэдээлэгч байдаг. Манай компаний хувьд дээрхи системийг барилгын нөхцөлд уялдуулан иж бүрэн суурилуулж байна.

Системийн үндсэн төхөөрөмж:

Мэдрэгч (Утаа, дулаан, туяа, дөл, хий мөн тусгай зориулалтын мэдрэгчүүд)
Мэдээлэгч (Гар мэдээлэгч, аюулын дохио өгөгч, оролт гаралтын модуль)
Удирдлагын самбар (Галын үндсэн панель)
Бусад (Батарей, галын тусгай зориулалтын кабель програм хангамж) гэсэн үндсэн хэсгүүд багтана

Галын дохиололын систем
Авто зогсоолын систем

Авто зогсоолын систем

Танд санал болгож буй авто машины төлбөртэй зогсоолын систем нь авто машины ил зогсоол болон гражуудад суурилуулахад нэн тохиоромжтой.
машины төлбөртэй зогсоолын систем дараах хэсгээс бүрдэнэ:
-Нэвтрэх карт болон тасалбар түгээгч
-Автомат хаалт /BARRIER/
-Карт уншигч /CARD READER/
-Машин мэдрэгч /DECECTOR/
-Машин ирсэнийг мэдрэх зориулалттай

Нэвтрэх хяналтын систем

Албан байгууллага, үзвэр үйлчилгээний газар, орон сууц гэх мэт бүхий л орчинд зөвхөн зөвшөөрөлтэй хүмүүс нэвтрэх бүс үүсгэх, зөвшөөрөлгүй болон гадны хүн нэвтрэхийг хориглох хэрэгцээ шаардлага гардаг. Энэ асуудлыг шийдвэрлэх боловсронгуй шийдэл бол нэвтрэх хяналтын систем юм. Нэвтрэх хяналтын систем нь хэрэглэх газраасаа хамаарч шийдлийн олон хувилбартай байж болно.

Нэвтрэх шийдлийн сонголтууд:

    PIN код
    Соронзон RFID карт
    RFID tags
    Биометрик өгөгдөл: хурууны хээ, нүдний торлог, нүүрний төрх.
    Мөн нэвтрэх эрхэд цагийн зохицуулалт, нэвтрэх бүсийн хязгаарлалт хийж болно.

Мокса Инженеринг ХХК нь нэвтрэх хяналтын системийн тоног төхөөрөмжийн угсралт, суурилуулалт, туршилт тохируулгын ажил болон зөвлөгөө өгөх, суурилуулалтын дараах засвар үйлчилгээг үзүүлдэг.  Мөн олон улсад танигдсан тоног төхөөрөмж үйлдвэрлэгч, нийлүүлэгчидтэй хамтран ажиллаж таны албан газар, орон сууцны аюулгүй байдалд бүрэн нийцсэн шийдлийг санал болгоно.

Нэвтрэх хяналтын системийн давуу тал:
    Орчны хяналт, менежмент сайжрах
    Харуул, хамгаалалтын зардал буурах
    Өөрийн хүсэлт, шаардлагын дагуу нэвтрэх эрхийг зохион байгуулах
    Тухайн бүсэд нэвтэрсэн хүмүүсийн бүртгэлийг хялбар аргаар гаргах
    Цаг бүртгэл хөтлөх, түүнийг ашиглаж цалин хөлс бодох

 

Нэвтрэх хяналтын систем

Contact Seller